Хөгжлийн түүх
Бид шинэ техник технологи харилцагчдаа санал болгохын сацуу зорчигч бүрийг тав тухтай, аюулгүй зорчдог хэрэглээний өндөр соёлд хүргэх зорилготойгоор ажилладаг
Хьёндэ Элеватор Монгол ХХК нь 2006 оноос хойш Солонгос улсын Hyundai elevator компанийн албан ёсны эрхтэй худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байна. Hyundai elevator компанийн цахилгаан шат, урсдаг шат, ачааны болон шилэн лифт гэх мэт бүх төрлийн цахилгаан шатыг Hyundai elevator компанийн Солонгос болон Шанхай дахь албан ёсны үйлдвэрүүдээс шууд Монголын зах зээлд нийлүүлж Монгол улсын барилгын салбарын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Одоогоор Хьёндэ Элеватор Монгол ХХК нь монгол улсад нийт 650 гаруй цахилгаан шат болон урсдаг шат нийлүүлж, угсарч суурилуулан засвар үйлчилгээг бүрэн хангаж ажиллаж байна. Хьёндэ Элеватор Монгол ХХК нь Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт хотуудад өөрийн салбар төвүүдийг нээн ажиллуулж байна.
-
2005
Үүсгэн байгуулагдсан
-
2006
- Дистрьбютерийн гэрээ байгуулагдсан
- Цахилгаан шатны угсралтын тусгай зөвшөөрөлтэй болсон
-
2008
- Сургалтын тусгай зөвшөөрөлтэй болсон.
- Лифтчин, лифтний механикч бэлтгэж эхлэв
-
2009
- Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гишүүн байгууллагаар элсэв
-
2014
- WBVF шинэ загварын лифтний нээлтийг хийв.
-
2016
- Өргөх байгууламжийн мэргэжлийн холбоог үүсгэн байгуулав.
-
2017
- Цахилгаан шатны жижиг загварыг зохион бүтээж, сургалт, хэрэглэгчийн боловсрол олгох хөтөлбөрт ашиглаж эхлэв.
-
2018
- Хьёндэ Элеватор Таур ашиглалтад оров.
- Тус барилга ашиглалтад орсноор ажилчдын ажиллах таатай, тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж, илүү мэргэшсэн үйл ажиллагааг явуулж байна.
- Лифтчин, лифтний механикч бэлтгэх сургалтыг явуулж байна.
- Мөн цахилгаан шатны шоу рүүм-ийг ашиглалтад оруулж сургалтад хэрэглэгдэх цахилгаан шатны загвар дээр туршилт, дадлага хийх боломжийг бүрдүүлэв.
- Ажилчдын фитнес, бялдаржуулах төвийг ашиглалтад оруулав.
-
2019
- ERP Нөөцийн нэгдсэн удирдлагын тогтолцоо бүхий програм хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
- EMS5000 цахилгаан шатны алсын зайн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлсэн.
-
2020
- EIS150k Цахилгаан шатны иж бүрэн даатгалын тогтолцоог дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
- EAS500k цахилгаан шатны реклам сурталчилгааны сүлжээг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.